МОНГОЛЫН ГАЗАРЗҮЙН БОЛОВСРОЛЫН НИЙГЭМЛЭГ

Бидний тухай

Тэнхимийн түүх

БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 1951 оны наймдугаар сарын 9-ний өдрийн 178-р тогтоолоор Багшийн институтийг байгуулахад Газарзүй, биологи, химийн мэргэжлээр багш бэлтгэх Байгаль-газарзүйн тэнхим байгуулагджээ. 

1952-1953 оны хичээлийн жилээс би даасан Газарзүйн тэнхим болсон. Энэ хугацаанд 5000 гаруй газарзүйн багш, мэргэжилтэн бэлтгэсэн.

Газарзүйн тэнхимийн эрхлэгчээр ажиллаж байсан хүмүүс:

Б.Гунгаадаш (1951-1953)

Б.Долгормаа (1954-1957)

С.Тусип (1958- 1960)

Ч.Дүвжир (1961-1968)

Г.Батсүх (1969-1972)

Б.Батжаргал (1973-1978)

З.Махмин (1979-1987)

Г.Данзан (1988-1989)

Х.Мөнхбаяр (1990-1991)

Ш.Шагдар (1992-1993)

Ж.Авхинсүх  (1993-2001)

Е.Батчулуун  (2001-2002)

З.Санжмятав (2002-2012)

Х.Цогбадрал 2012 оноос хойш 

ХӨТӨЛБӨР

Бакалавр: Газарзүйн багш

Магистр: Газарзүй, Газарзүйн боловсрол

Доктор (PhD): Газарзүй

• “Газарзүйн багш” бакалаврын хөтөлбөр нь олон улсын “ASIIN” байгууллагаар магадлан итгэмжлэгдсэн (2019)

• Боловсролын магадлан итгэмжлүүлэх үндэсний зөвлөлөөр магадлан итгэмжлэгдсэн (2021)

• Оюутан суралцах хугацаагаа төлөвлөх, сонгох нь нээлттэй бөгөөд 125 кр.цагийг 3.5 жилд багтаан судлах боломжтой

• Газарзүйн мэргэжлийн голлох хичээлийг англи хэл дээр судлах боломжтой

• Давхар, хавсарга, нэмэлт хөтөлбөрөөр суралцаж болно

• Боловсрол судлалын дадлага: Туршин заах, Багшлах тэтгэлэгтэй дадлага Бакалаврын сургалтын III курсийн II улирлаас магистрын хөтөлбөрт элсэн суралцах боломжтой Физик газарзүйн нэгдсэн дадлага (Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолбор газар) Бүс нутгийн судалгаат дадлага (Алтай Таван богд, Буйр, Хөвсгөл нуур, Говь, Хорго-Тэрхийн цагаан нуурын байгалийн цогцолборт газар), Байгаль нуур (ОХУ), БНХАУ-ын нутгаар Оюутан өөрийгөө хөгжүүлэх, авьяас чадвараа нээх олон төрлийн клуб, дугуйлан, нэмэлт хөтөлбөрт хамрагдах, сайн дурын ажил хийх боломжтой

ГАДААД ХАРИЛЦАА

• ОХУ-ын Москвагийн Багшийн Их сургуулийн Газарзүйн факультеттай хамтран сургалт, хээрийн судалгааны ажил явуулдаг

• ОХУ-ын Буриадын Их сургуулийн Газарзүйн тэнхимтэй хамтын ажиллагаатай. Магистрын 1+1 хөтөлбөр, оюутны хээрийн дадлага солилцох, судалгааны экспедицийн багт оролцох

• АНУ, Герман, ОХУ, БНХАУ-ын эрдэмтэн, судлаач нартай эрдэм шинжилгээ судалгааны чиглэлээр ажиллаж байна

• БНХАУ-ын Өвөр Монголын Багшийн Их сургуулийн Газарзүйн салбартай оюутан солилцоо, зуны хээрийн дадлага хийдэг  

Шинээр нэмэгдсэн