МОНГОЛЫН ГАЗАРЗҮЙН БОЛОВСРОЛЫН НИЙГЭМЛЭГ

Бидний тухай

Зорилго, үйл ажиллагаа

2024-02-20

Монголын Газарзүйн Боловсролын Нийгэмлэг нь  (МГБН) нь 2011 онд газарзүйн сургалт, сургалтын статус, чанарыг сайжруулах зорилгоор байгуулагдсан ашгийн бус байгууллага юм.

МГБН-ийн эрхэм зорилго нь бүх нийийн газарзүйн боловсролыг дэмжих явдал болно.

Үйл ажиллагааны чиглэл

  • Газарзүйн багш нарын мэргэжил дээшлүүлэх сургалт зохион байгуулах;
  • Газарзүйн боловсролыг дэмжихэд зориулан сэтгүүл, ном бүтээл, сурах бичиг гаргах, түгээн дэлгэрүүлэх;
  • Газарзүйн боловсролыг сурталчлах;
  • Газарзүй, хүрээлэн буй орчны чиглэлээр бүх шатны олимпиад зохион байгуулах;
  • Газарзүйн боловсролын агуулга, арга зүйн шинэчлэлд хувь нэмэр оруулах, төрийн болон төрийн бус бусад байгууллагатай хамтран ажиллах;
  • Төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, судалгаа хийх;
  • Хурал, форум зохион байгуулах;
  • Газарзүйд хамаарах тэмдэглэлт өдрүүдийг сурталчлах үйл ажиллагаа зохион байгуулах;


Шинээр нэмэгдсэн