МОНГОЛЫН ГАЗАРЗҮЙН БОЛОВСРОЛЫН НИЙГЭМЛЭГ

Газарзүйн боловсрол

Газарзүйн боловсролын олон улсын Харти (International charter on geographical education)

2024-02-03

http://www.geoforum.mn/files/editor/20240203190222IGU_2016_eng_ver25Feb2019.pdf

Газарзүйн боловсролын олон улсын Харти (International charter on geographical education)

Анх 1992 онд Вашингтон хотод болсон Олон улсын газарзүйн холбоо (ОУГЗХ)-ны 27 дугаар конгрессоос Газарзүйн боловсролын олон улсын Харти (International charter on geographical education)-ийг батлан гаргасан. Тэр үед  энэ холбооны газарзүйн боловсролын хороог тэргүүлэгч нь Германы Фрайбургийн их сургуулийн профессор Хаубрих (Haubrich) байв.

Уг  Хартийг дэлхийн 70 гаруй оронд хэлэлцүүлсэн ба 32 хэл дээр орчуулагдсан. Олон улсын Хартийн үндсэн үзэл санаа нь аль ч шатны сургуульд газарзүйн боловсролыг эзэмшүүлэхдээ тухайн нутаг дэвсгэрийн хүрээнд илрэх байгаль ба нийгмийн шинж чанарыг ижил түвшинд хамтад нь, орон зайн хамаарал дунд нь судлах тухай юм.

Юу?, Хаана?, Яагаад энд? гэсэн асуултыг газарзүйн үндсэн асуултууд гэж үзэн, сургалтын агуулгыг “нутаг дэвсгэр“,“байгаль-нийгмийн харилцан холбоо“,“бүс нутаг“,“орон зайн хамаарал“,“хөдөлгөөн“ гэсэн 5 тулгуур сэдвээр тодорхойлсон ба үүнийг манайд 2000 онд Газарзүйн боловсролын стандарт боловсруулахдаа мөрдлөг болгосон билээ. 

Цаг үеийн шаардлагаар 2016 оны 8 дугаар сард Бээжин хотноо болсон ОУГЗХ-ны 33 дугаар конгрессоос уг Хартийг шинэчилж,  баталсан ба урьдчилсан хэлэцүүлэгт нь манай улс оролцсон болно. 2016 оны харти нь газарзүйн боловсролын салбарт хийгдэх судалгааг голлосон байдаг.

Бэлтгэсэн Е.Батчулуун

Шинээр нэмэгдсэн