МОНГОЛЫН ГАЗАРЗҮЙН БОЛОВСРОЛЫН НИЙГЭМЛЭГ

Бидний тухай

Мэндчилгээ

Монголын газарзүйн боловсролын нийгэмлэгийн цахим хуудсанд тавтай морилно уу.


Манай нийгэмлэг 2011 онд байгуулагдсан, нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллага бөгөөд бүх нийтийн газарзүйн боловсролыг дэмжих, газарзүйн багш нарт туслах, газарзүйн сургалтын агуулга, арга зүйг боловсронгуй болгоход хэрэгтэй мэдээ, мэдээллээр хангах зорилготой болно. 

Тус нийгэмлэг нь Монгол улсын боловсролын их сургуулийн Газарзүйн тэнхимд төвлөрөн үйл ажиллагаа явуулдаг. Байгуулагдсан цагаасаа хойш Ерөнхий боловсролын болон их, дээд сургуулийн газарзүйн сурах бичиг, сургалтын материал бэлтгэх, газарзүйн багш нарыг чадавхжуулахад зориулсан сургалтын үйл ажиллагааг хариуцаж ирлээ. 

Манай нийгэмлэгийн гишүүнчлэл нээлттэй бөгөөд газарзүйн боловсролд сэтгэлтэй хэн бүхэнтэй хамтран ажиллахдаа бид бүхэн баяртай байх болно. 

Хүндэтгэсэн, Ембүүгийн Батчулуун

Монголын газарзүйн боловсролын нийгэмлэгийн тэргүүн, доктор, профессор

Утас: 99091640

batchuluun@msue.edu.mn


Шинээр нэмэгдсэн