МОНГОЛЫН ГАЗАРЗҮЙН БОЛОВСРОЛЫН НИЙГЭМЛЭГ

Мэдээ

Бидний тухай гадныхны ойлголт

- Монгол улс бол 3.4 сая хүн амтай, өргөн уудам газар нутагтай, хүн амын нягтшил хамгийн бага орон юм.

-  Монгол улсын нийслэл Улаанбаатар хот нь дэлхийн хамгийн хүйтэн нийслэл бөгөөд өвлийн улиралд агаарын хэм -40°С хүрдэг.

- Гэр бол Төв Азийн нүүдэлчдийн мянга гаруй жилийн турш хэрэглэж ирсэн Монголчуудын уламжлалт сууц юм.

-  Монголын говьд дэлхийд ховор сонин амьтдын нэгд тооцогдох говийн зэрлэг адуу тахь байдаг. 20 дугаар зуунд устаж үгүй болох шахсан энэ амьтныг Монголд дахин нутагшуулжээ.

- Үндэсний их баяр "Наадам" нь Монгол улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бэлгэдсэн үндэсний уламжлалт их баяр юм. 

-  Монголын өмнөд хэсэгт орших "Говь" нь дэлхийн хамгийн том цөл бөгөөд үлэг гүрвэлийн чулуужсан олдвороор баялаг. 1920-иод онд Р.Ч.Эндрюсийн ахалсан Америкийн байгалийн түүхийн 3 дугаар экспедици үлэг гүрвэлийн өндгийг анх удаа олжээ.

- 13 дугаар зуунд Чингис хааны байгуулсан Монголын эзэнт гүрэн нь түүхэн дэх хамгийн том нутаг дэвсгэр бүхий улс байв.

-  Монголын уламжлалт соёл нь нүүдлийн амьдралтай салшгүй холбоотой бөгөөд морин хуур гэх 2-хон утастай хөгжмөөр гайхамшигтай аялгууг эгшиглүүлж чаддаг, үндэсний бахархалт хөгжим юм. 

-  Цагаан сар бол Монголчуудын уламжлалт шинэ жилийн баяр бөгөөд хаврын улирал эхлэхэд нийтээрээ тэмдэглэнэ. 

-  Айраг нь Монгол угсаатны дунд уламжлан хадгалагдаж  ирсэн гүүний сүүг боловсруулж хийдэг ундаа юм. 

-  Монгол улс усны нөөцөөр хомс, 4,000 гаруй гол, мөрөн, нуур нь бэлчээрийн мал аж ахуй эрхлэхэд ундны эх үүсвэр болдог.

- Монголчууд 1206 онд Монголын эзэнт гүрнийг үндэслэгч Чингис хаан (Тэмүжин)-ыг  үндэсний баатар, хүч чадал, эв нэгдлийн бэлгэ тэмдэг хэмээн дээдэлдэг.

- "Орхон голын хөндий" нь 6 дугаар зууны үеийн археологийн олдворууд, нүүдлийн мал аж ахуйн соёлыг хадгалан үлдсэнээрээ ЮНЕСКО-гийн Хүн төрөлхтний соёлын өвд бүртгэлтэй газар юм.

- Хөвсгөл нуурыг "Монголын хөх сувд" гэж нэрлэдэг. Энэ нь Төв Азийн хамгийн гүн нууруудын нэг бөгөөд дэлхийн цэнгэг усны нөөцийн 1, Монголын 70 хувийг эзэлдэг.

- Монгол улсын хойд хэсгийн ой тайгад цаа буга маллан амьдардаг, өвөрмөц өв уламжлалтай уйгар угсааны Тува хүмүүс нь  үндэсний хамгийн цөөнх юм.

- Монгол бол дэлхийн хамгийн нарлаг орны нэг бөгөөд жилийн 250 гаруй өдөр нь нартай байдаг нь тус орны уур амьсгал, амьдралын хэв маягт ихээхэн нөлөөлдөг.

- Монгол Алтайн нурууны хадны зургууд нь Монголын төдийгүй дэлхийд томоохонд тооцогдох галлерей бөгөөд хүний хөгжлийн түүхийн олон үеийг нэг дор харуулдаг онцлогтой. Энэ нь Монголчуудын эртний түүхийн нэгэн чухал сурвалж, тэр үеийн хүмүүсийн аж ахуй, нийгэм, оюун санааны хөгжлийн олон талыг тусгасан археологийн дурсгал юм.

- Нүүдлийн соёл иргэншлийн баялаг түүх, өв уламжлалтай хэдий ч, Монгол Улс эрчимтэй хотжиж, хүн амын талаас илүү хувь нь нийслэл Улаанбаатар хотод амьдардаг.

Эх сурвалж: https://www.facebook.com/givemetravel

Шинээр нэмэгдсэн