МОНГОЛЫН ГАЗАРЗҮЙН БОЛОВСРОЛЫН НИЙГЭМЛЭГ

Эрдэмтний индэр

Ардын багш Гунгаагийн Батсүх  (1911-1990)

 БНМАУ-ын анхны Ардын Багш  Г.Батсүх 1911 онд төрсөн. 1921-1926 онд Нийслэл хүрээний анхны бага сургуульд, 1926-1930 онд их зохиолч Д.Нацагдорж, газарзүйч О.Намнандорж, зураач  Л.Гаваа, Л.Намхайцэрэн нарын хамт Герман улсад, 1960-1963 онд УБДС-д суралцсан. Гэгээрүүлэх Яаманд заах аргын хэлтэс, Багшийн сургууль, 1956-1967, 1969-1982 онд УБДС-д багш, тэнхмийн эрхлэгчээр ажиллаж байв.


1946 онд гавъяат багш (улсад 6 дахь нь), 1981 онд Ардын багш цол хүртжээ. Г.Батсүх газарзүйн эхэн үеийн сургалтын хөтөлбөр, сурах бичиг зохиох, орчуулах, редакторлах ажилд гол үүрэг гүйцэтгэж иржээ. 1931 онд 3 дугаар ангид үзэх “Газрын зүй” сурах бичиг, 1963 онд “Дунд сургуульд газарзүй заах арга”, 1977 онд “Физик газарзүйн дасгал ажил явуулах арга барил” зэрэг бүтээл туурвин 1982 онд “ЕБС-д газарзүй заах арга” хамтын бүтээлийн хэд хэдэн бүлгийг бичсэн нь одоо ч ашиглагдсаар байна.

“Анхны бага сургуулиудын түүх” (1961) номонд 61 (41эрэгтэй, 20 эмэгтэй) хүүхдийн анкет байдгийн 31-д “зарлага Гунгаагийн Батсүх нас 11, эмэгтэй, Цэцэн хаан аймгийн ёст бээсийн хошуу. Одоогийн хаяг:Амбан хааны хороонд; Сургуульд орсон он, билгийн тооллын 11 он, 10-р сарын 3, аргын тооллын 1921 он 11-р сарын 2” гэсэн байдаг.

Шинээр нэмэгдсэн