МОНГОЛЫН ГАЗАРЗҮЙН БОЛОВСРОЛЫН НИЙГЭМЛЭГ

Мэдээ

1 триллион (их наяд)-оос дээш ДНБ-тэй улсууд

Дэлхий дээр НҮБ-н харъяа, тусгаар тогтнол нь хүлээн зөвшөөрөгдсөн 193 (Палестин, Ватикан улсуудыг нэмээд 195) улс орнуудын эдийн засгийн чадавхи харилцан адилгүй. Эдгээр 200 орчим улс орнууд ДНБ-ий хувьд харилцан адилгүй. Дэлхийн Банкнаас гаргасан судалгаанаас үзвэл 2018 онд дэлхийн нийт ДНБ-ий хэмжээ 85.7 триллион ам.доллар байсан бөгөөд 1 триллион давсан 16 улс байна. Дэлхийн нийт ДНБ-ий 8.2%-г доорх 16 улс бүрдүүлж байна. Бусад 179 улсын ДНБ нь 400 мянган ам.доллараас 912 сая ам.доллар хүртэл байна. Эдгээр улс орнуудын дотор “Их-7”-н 7 (АНУ, Канад, Их Британи, Франц, Герман, Итали, Япон) улс бүгд, цөмийн зэвсэгтэй 6 (АНУ, ОХУ, БНХАУ, Их Британи, Франц, Энэтхэг) улс, НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын 5 (АНУ, ОХУ, БНХАУ, Их Британи, Франц) улсууд байна.


  1. АНУ (Америк) – 20.4 триллион ам.доллар
  2. БНХАУ (Ази) – 13.6 триллион ам.доллар
  3. Япон (Ази) – 4.9 триллион ам.доллар
  4. ХБНГУ (Европ) – 3.9 триллион ам.доллар
  5. Их Британи (Европ) – 2.8 триллион ам.доллар
  6. Франц (Европ) – 2.7 триллион ам.доллар
  7. Энэтхэг (Ази) – 2.7 триллион ам.доллар
  8. Итали (Европ) – 2.0 триллион ам.доллар
  9. Бразил (Америк) – 1.8 триллион ам.доллар
  10. Канад (Америк) – 1.7 триллион ам.доллар
  11. ОХУ (Европ) – 1.6 триллион ам.доллар
  12. БНСУ (Ази) – 1.6 триллион ам.доллар
  13. Австрали (Австрали-Номхон далай) – 1.4 триллион ам.доллар
  14. Испани (Европ) – 1.4 триллион ам.доллар
  15. Мексик (Америк) – 1.4 триллион ам.доллар
  16. Индонези (Ази) – 1.0 триллион ам.доллар
  17. НИДЕРЛАНД – 912 сая ам.доллар
  18. КУБА – 96 сая ам.доллар
  19. МОНГОЛ – 12 сая ам.доллар
  20. ГАЙТИ – 9 сая ам.доллар
  21. ВАНУАТУ – 0.8 сая ам.доллар
  22. ТУВАЛУ – 0.04 сая ам.доллар

Шинээр нэмэгдсэн