МОНГОЛЫН ГАЗАРЗҮЙН БОЛОВСРОЛЫН НИЙГЭМЛЭГ

Мэдээ

ДЭЛХИЙН ХАМГИЙН ТОМ АЧАА ЭРГЭЛТ БҮХИЙ 10 БООМТ

сан замын тээвэр бол тээврийн төрлүүд дотроос хамгийн их ачаа эргэлт хийдэг. Үүний шалгтаан нь бусад тээврийн төрлүүдийг бодвол хамгийн хямд зардлаар асар их хэмжээний ачаа барааг тээвэрлэнэ. Усан замын тээвэрт далай тэнгис болон томоохон гол мөрөн, нуур дахь боомтууд чухал үүрэг гүйцэтгэдэг. Иймд далайн боомтууд нь дэлхийн эдийн засгийн эргэлтийн нэг гол цэг болж байдаг.Ингээд дэлхий дээрх хамгийн том далайн боомтыг танилцуулъя. Боомтуудын хүчин чадлыг тооцохдоо TEUs гэсэн олон улсын нэршлийг ашигладаг. Twenty-foot equivalent units (TEUs) гэдэг нь 20 фут нэгж нь манайхаар 20 тн-н контайнерыг 1 нэгжид тооцдог. Тухайлбал, нэг боомт жилд 36.54 сая TEUs гэж үзвэл жилд 36.5 сая 20 тн-н контайнер дамжин өнгөрүүлсэн байна. Дэлхийн хамгийн том хүчин чадал бүхий 10 боомтын 6 нь Хятад улсад байдаг бол үлдсэн 4 нь Сингапур, Өмнөд Солонгос, АНЭУ болон Европ тивийн Нидерланд улсад байдаг ажээ. Доорх боомтуудын ачаа эргэлтийн хэмжээ нь 2017 оны байдлаар авсан болно.


  • Шанхай (БНХАУ). Дэлхийн хамгийн том усан боомт бөгөөд Хөх мөрөн Дорнод Хятадын тэнгист цутгах цутгалд орших боомт юм. Уг боомт нь анх 1842 онд нээгдэж байсан бөгөөд 3,619 км.кв бүхий талбайтай. Шанхайн боомтоор 2017 оны байдлаар 40.2 сая контайнер ачаа эргэлт хийгдсэн байна.
  • Сингапур (Сингапур). Азийн тивийн хамгийн өмнөд хэсэгт Малаккийн хоолой болон Сингапурын хоолойн уулзварт орших Сингапурын боомт бол Зүүн Өмнөд Азийн хамгийн том, хамгийн чухал боомт юм. 1819 онд нээгдэж байсан уг боомтоор 33.6 сая контайнер ачаа эргэлт хийгдсэн байна.
  • Шенжен (БНХАУ). Өмнөд Хятадын тэнгисийн эрэгт, Кантон голын дельтад орших Гуандон мужийн Шенжен хотын энэхүү боомт нь эртний боомтуудын нэг бөгөөд жилд 25.2 сая контайнер ачаа эргэлт хийсэн байна.
  • Нинбо-Чжоушань (БНХАУ). Дорнод Хятадын тэнгисийн эрэг, Ханжоугийн буланд орших Жөнян мужийн Нинбо хотын боомтоор жилдээ 24.6 сая контайнер ачаа эргэлт хийгдсэн.
  • Бусан (БНСУ). Өмнөд Солонгосын зүүн өмнөд эрэгт орших Бусан хотын боомтоор жилдээ 21.4 сая контайнер ачаа эргэлт хийгджээ.
  • Хонгконг (Хонгконг). БНХАУ-ын өмнөд хэсэгт орших Кантон голын дельтад дэлхийн ТОП-10 боомтын 3 нь орших бөгөөд эхнийх нь Шенжений боот байсан бол дараагийнх нь БНХАУ-ын онцгой статус бүхий бүс нутаг болох Хонгконгийн боомт юм. Энэхүү боомтоор жилдээ 20.7 сая контайнер ачаа эргэлт хийгдсэн байна.
  • Чиндао (БНХАУ). Шар тэнгисийн эрэгт орших Шандон мужийн Чиндао хотын боомт бол Зүүн Азийн хамгийн том боомт юм. Чиндао хот бол Хятадын эдийн засаг, техникийн хөгжлийн бүс бөгөөд мөн чөлөөт худалдааны дэлхийн жишиг болсон том хот юм. Бид өөрсдөө мэдэхгүй ч бидний идэж, өмсөж байгаа бүхий л бараа, бүтээгдэхүүн дамжин өнгөрдөг Чиндаогийн боомтоор жилдээ 18.2 сая контайнер ачаа эргэлт хийгдсэн байна.
  • Гуанжоу (БНХАУ). Хятадын Гуандон муж бол дэлхийн далайн боомтоор хамгийн томд тооцогдоно. Гуандон мужид орших Кантон голын цутгал, Өмнөд Хятадын тэнгисийн эрэгт Шенжен, Хонгконг болон Гуанжоугийн боомт зэрэгцэн оршино. Гуанжоугийн боомтоор жилдээ 18.2 сая контайнер ачаа эргэлт хийгджээ.
  • Жебел Аль (АНЭУ). Баруун Өмнөд Азийн булангийн орнуудыг төлөөлөн цорын ганц боомт ТОП-10-т багтсан нь АНЭУ-ын Жебел Аль боомт юм. Уг боомтоор жилдээ 15.4 сая контайнер дамжин өнгөрчээ.
  • Роттердам (Нидерланд). ТОП-10-т багтсан Европын цорын ганц төлөөлөл бол Нидерландын Роттердам хотын боомт юм. Европ тивийн хамгийн том усан боомтоор жилдээ 13.6 сая контайнер ачаа эргэлт хийгдсэн байна.


Эдгээр тоонууд жил бүр солигдох бөгөөд эдгээрийн араас БНХАУ-ын Тианжин, Малайзын Порт Кланг, Бельгийн Антверп, Хятадын Шиамэн, Тайваны Каохсюн, Хятадын Далиан, АНУ-ын Лос-Анжелес хотын, Германы Хамбургийн, Малайзын Танжунг Пэлэпасын, Тайландын Лаэм Чабанг боомтууд нь 2017 оны байдлаар эхний 20-д багтсан байна.


Эх сурвалж: www.forbes.com

Бэлтгэсэн: Б.Бямбабаяр


Шинээр нэмэгдсэн