МОНГОЛЫН ГАЗАРЗҮЙН БОЛОВСРОЛЫН НИЙГЭМЛЭГ

Мэдээ

Эрдэмтний индэр: "Уур амьсгалын өөрчлөлт ба боловсрол: Бидний оролцоо" Газарзүйн тэнхимийн профессор Е. Батчулуун

"МУБИС-ИЙН ИНДЭР" ӨРГӨМЖЛӨЛТ ЦУВРАЛ ЛЕКЦ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

МУБИС-ийн Эрдэм шинжилгээ, инновацын газраас "МУБИС-ийн индэр" өргөмжлөлт лекцийг цувралаар зохион байгуулдаг билээ. Энэ удаа Математик, Байгалийн Ухааны Сургуулийн Газарзүйн тэнхимийн зөвлөх профессор Е. Батчулуун "Уур амьсгалын өөрчлөлт ба боловсрол: Бидний оролцоо" сэдвээр сонирхолтой лекц тавьж, эрдэм судлалын арвин туршлагаасаа судлаач, оюутан суралцагчдад нээлттэй хуваалцсан юм. Тус лекцэд нийт 90 орчим багш, судлаач, магистр, бакалаврын түвшиний оюутнууд оролцсон бөгөөд нийслэлийн 154, 2, 18, Оюунлаг сургуулийн багш, сурагчид мөн хүрэлцэн ирлээ. 

Шинээр нэмэгдсэн