МОНГОЛЫН ГАЗАРЗҮЙН БОЛОВСРОЛЫН НИЙГЭМЛЭГ

Мэдээ

МУБИС-ийн Газарзүйн тэнхим "Дэлхийн усны өдөр-2024"-ийг тэмдэглэн өнгөрүүллээ.

НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас 1993 оны 03 дугаар сарын 22-ны өдрийг “Дэлхийн усны өдөр” болгон зарлан тунхаглаж, жил бүр уламжлал болгон тэмдэглэхээр шийдвэрлэсэн. Энэ жил олон улсад “Дэлхийн усны өдөр”-ийг “Ус ба Энх Тайван” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна. Энэхүү өдрийг манай улс 2005 оноос эхлэн тэмдэглэж ирсэн бөгөөд МБУС-ийн Газарзүйн тэнхим 19 дэх жилдээ усны өдрийг тэмдэглэн, байгальд ээлтэй үйл ажиллагаа зохион байгуулж байна.

Энэ жил “Ус ба Энх Тайван” уриан дор оюутан залуус, ЕБС-ийн багш, сурагчдыг хамруулан Сэлбэ голын татмыг цэвэрлэж, усны бохирдлыг багасгах үүднээс 90 гаруй шуудай хогийг ангилан түүлээ. Мөн  тус тэнхимийн оюутнууд “Сэлбэ голын татмыг хамгаалахад оюутны оролцоо, үйл ажиллагаанд хийсэн дүн шинжилгээ”, “Оюутнуудын усны тухай мэдлэг, ойлголт”, “Монгол орны усны нөөцийн хомсдол”, “ЕБС-ийн сурагчдын усны ашиглалт, хамгаалалтад хийсэн дүн шинжилгээ” зэрэг судалгаа хийн, сонирхолтой сэдвээр тус тус илтгэл хэлэлцүүллээ. Уг арга хэмжээнд Монголын Газарзүйн боловсролын нийгэмлэг, Нийслэлийн хот тохижилтын газар зэрэг албан байгууллага, аж ахуйн нэгжүүд хамтран ажилласан юм.

Цаашид арга хэмжээний агуулга, оролцогчдын хүрээг өргөтгөн их, дээд сургууль, судалгааны байгууллага, ЕБС-ийн багш, сурагчдыг хамруулан Тогтвортой хөгжлийн болон Уур амьсгалын өөрчлөлтийн боловсрол олгохоор зорьж байна.

                                                                   ГАЗАРЗҮЙН ТЭНХИМ

                                                                 ОЮУТНЫ “ГЕОТУР” КЛУБ

Шинээр нэмэгдсэн