МОНГОЛЫН ГАЗАРЗҮЙН БОЛОВСРОЛЫН НИЙГЭМЛЭГ

Мэдээ

"СЭЛБЭ - 2026" ГОЛЫН ТАТМЫГ ЦЭВЭРЛЭВ.

НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас 1993 оны 03 сарын 22-ны өдрийг "Дэлхийн усны өдөр" болгон тунхаглан шийдвэрлэсэн.

МУБИС-ийн Газарзүйн тэнхим 21 дэх жилдээ "Ус ба жендер" гэсэн уриан дор усны өдрийг тохиолдуулан байгальд ээлтэй үйл ажиллагаа зохион байгууллаа. 

 Тус тэнхимийн багш, оюутнууд болон Сүхбаатар дүүргийн хот тохижилтын газартай хамтран 2026 оны 03 сарын 14-ны өдөр "Сэлбэ" голын татмыг цэвэрлэж, усны бохирдлыг багасгах зорилгоор эргийн дагуух хогийг ангилан 37 шуудайнаас хуванцар хог хаягдал 13, барилгын материал 1, ахуйн хог хаягдал 17, бусад хог хаягдал 6-г түүлээ.

                                                                    ГАЗАРЗҮЙН ТЭНХИМ 

                                                              ОЮУТНЫ "ГЕОТУР" КЛУБ